Блог
НэвтрэхЗахиалж сурах
Ачаалж байна…
Бүх нийтлэл
zahia.ly

Өөрөө сургалтын баг

Аль креатини хамгийн сайн бэ?

Үнэтэй креатин авбал бэлтгэл дээр илүү үр дүн гарах уу? Хоёр бүтээгдэхүүн бодитоор ижил хэмжээний креатин моногидрат өгч байвал хүчний бэлтгэлд үзүүлэх нөлөө нь ойролцоо. Тиймээс брэндээс илүү доорх дөрвөн зүйлийг анхаараарай.

Nutrex, Optimum Nutrition, EVLution Nutrition, Thorne, Nutricost брэндийн креатины савлагаа

1. Баталгаатай газраас ав, эсвэл гаднаас өөрөө захиал

Креатин моногидрат аль брэндийнх ч ижил бодис. Эрсдэл нь хуурамч, хугацаа нь дууссан, буруу хадгалсан бүтээгдэхүүнд байдаг. Монголоос авбал брэндийн албан ёсны борлуулагч, эсвэл бараагаа хаанаас татсанаа хэлж, баримт өгдөг дэлгүүрийг сонго.

Гаднаас өөрөө захиалбал бүтээгдэхүүнээ эх үүсвэрээс нь шууд авна. Хаанаас, яаж найдвартай захиалахыг манай сургалтад алхам алхмаар заасан. Илгээмж ирэхэд савны лац, LOT дугаар, хүчинтэй хугацааг шалга. LOT дугаараар нь үйлдвэрлэгчээс тухайн савны шинжилгээний тайлан (COA) асууж болно.

2. Үнийг 5 граммаар нь харьцуул

Нэг удаад 5 г ууна. Савны үнийг порцын тоонд хуваавал аль нь үнэтэйг шууд харна. Доорх таван амтгүй креатины Монгол дахь үнэ болон өөрөө захиалахад гарах нийт зардлыг харьцуулав.

EVL Creatine5000-ийн нэг порц Монголд 3,332₮ байхад өөрөө захиалбал 770₮ болж байна. Монголд хамгийн хямд порц нь Nutrex, өөрөө захиалбал Optimum Nutrition. Optimum Nutrition, Thorne хоёрыг Монголоос олсонгүй. Савны үнэ биш, порцын үнэ л жинхэнэ үнэ.

БүтээгдэхүүнМонголдӨөрөө захиалбал
Nutrex Research Creatine Monohydrate

1 кг · 200 порц

1,035₮ / 5 г

207,000₮

578₮ / 5 г

115,641₮

Nutricost Creatine Monohydrate

454 г · 91 порц

≈1,099₮ / 5 г

≈100,000₮

548₮ / 5 г

49,896₮

EVL Creatine5000

300 г · 60 порц

3,332₮ / 5 г

199,900₮

770₮ / 5 г

46,170₮

Optimum Nutrition Micronized Creatine

1.2 кг · 240 порц

Олдсонгүй532₮ / 5 г

127,659₮

Thorne Creatine

450 г · 90 порц

Олдсонгүй1,215₮ / 5 г

109,312₮

Өөрөө захиалах үнэд бараа, тээвэр, татвар багтсан. ≈ тэмдэгтэй үнэ ойролцоо. Холбоостой нэр дээр дарж үнийн эх зургийг харна уу.

3. Micronized гэж юу вэ?

Micronized креатин бол энгийн креатин моногидратыг илүү нарийн нунтагласан хэлбэр. Бодис нь яг ижил, зөвхөн ширхэг нь жижиг. Тиймээс усанд хурдан уусч, аяганы ёроолд тунадас үлдэх, шүдэнд шаржигнах нь бага.

Харин булчинд илүү сайн шингэдэг, илүү хурдан үр дүн өгдөг гэсэн нотолгоо алга. Нунтаг уусахгүй байх нь төвөг удаж байвал micronized сонго. Үгүй бол энгийн моногидрат хангалттай. Optimum Nutrition Micronized Creatine нь нэрэндээ үүнийг бичсэн түгээмэл жишээ.

4. Тамирчин бол NSF тэмдгийг шалга

NSF Certified for Sport бол хөндлөнгийн байгууллагын баталгаажуулалт. Шошгон дээрх орц, тун үнэн эсэх, спортод хориглосон бодис агуулаагүй эсэхийг шинжилж, үйлдвэрийг нь тогтмол шалгадаг.

Допингийн шинжилгээ өгдөг тамирчинд энэ хамгийн чухал шалгуур. Нэмэлт тэжээлд хольц орсноос болж шинжилгээнд унах эрсдэлийг бууруулна. Савны тэмдэгт найдалгүй, nsfsport.com-ийн бүртгэлээс бүтээгдэхүүнээ нэр, хэмжээгээр нь хай. Жишээ нь Thorne Creatine 450 г бүртгэлтэй. Өөрөө захиалбал 109,312₮, нэг порц нь 1,215₮.

Допингийн шинжилгээ өгдөггүй бол NSF заавал биш. Энэ тэмдэг креатиныг илүү үр дүнтэй болгодоггүй, зөвхөн цэвэр, хориглосон бодисгүйг баталгаажуулна.

Эх сурвалж

  • NIH — Креатин ба дасгалын гүйцэтгэл
  • Креатины талаарх судалгааны тойм
  • Креатин бүтээгдэхүүний агууламж, хольц, хүнд металлын судалгаа
  • NSF Certified for Sport — Баталгаажуулалтын хөтөлбөр
  • NSF — Thorne Creatine-ийн бүртгэл

Гадаадаас өөрөө захиалж суръя

Бараагаа сонгохоос эхлээд төлбөр, хүргэлтээ зохицуулах хүртэл монгол хэлээр сураарай.

  • Барааны үнэ харьцуулах
  • Найдвартай дэлгүүр сонгох
  • Захиалгын төлбөрөө хийх
  • Монгол руу хүргэлтээ зохицуулах
  • Захиалгын нийт өртгөө тооцох
  • Тооцоолуур, хүснэгт ашиглах
  • Өөрийн хурдаар сурах
  • Нэг удаа төлөөд насан турш үзэх
Сургалттай танилцах
Micronized Creatine Monohydrate
Optimum nutrition
Gold Standard 100% Whey
Nutricost
Elite 100% whey, 2.3kg
Dymatize
the original pre-workout
C4
Creatine, fruit punch
The Ordinary
EAA
Paula's Choice
Moisturizing Cream
COSRX
Micronized Creatine Monohydrate
Optimum nutrition
Gold Standard 100% Whey
Nutricost
Elite 100% whey, 2.3kg
Dymatize
the original pre-workout
C4