Төлбөр ба карго/14 мин

Нийт зардлаа тооцох

Захиалахын өмнө эцсийн өртгөө гаргаж, дэлгүүрийн үнэтэй шударгаар харьцуулах.

Энэ хичээл бол сургалтын хамгийн практик хэсэг. Товч хүснэгт хөтөлж сурвал та ямар ч бараанд захиалах эсэхээ хэдхэн минутад шийддэг болно.

Тооцооны загвар

1. Барааны үнэ (валютаар)          ...
2. Сайтын дотоод хүргэлт           ...
3. Ханшаар хөрвүүлсэн дүн (₮)      ...
4. Тээврийн жин / эзэлхүүний жин   ... кг
5. Кг тутмын тариф                 ... ₮
6. Тээврийн нийт (4 × 5)           ... ₮
7. Гаалийн татвар, хураамж         ... ₮
8. Карго шимтгэл                   ... ₮

НИЙТ ӨРТӨГ = 3 + 6 + 7 + 8
НЭГЖ ӨРТӨГ  = НИЙТ ӨРТӨГ ÷ ширхэг

Шийдвэрийн энгийн дүрэм

  • Нийт өртөг дэлгүүрийн үнийн 80%-иас доош бол захиалах нь утга учиртай.
  • 80-95% хооронд бол зөвхөн Монголд байхгүй бараа бол захиал.
  • 95%-иас дээш бол дэлгүүрээс авах нь хугацаа, эрсдэлийн хувьд дээр.